Dark Light
Нийгэм | 2021-08-30

Хоёр дахь "Өглөөний гудамж" маргааш нээлтээ хийнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас эртэч иргэддээ зориулан байгуулсан “Өглөөний гудамж” маргааш буюу 2021 оны наймдугаар сарын 30-ны өдрийн 07:00 цагаас нээлтээ хийх гэж байна.

“Өглөөний гудамж”-ийг нийтийн эзэмшлийн 600м2 талбайд богино хугацаанд орчин үеийн шийдлээр тохижуулжээ. 

Байгальд ээлтэй байлгах, хог хаягдлыг багасгах, хуванцар савны хэрэглээг багасгах зорилгоор уух зориулалттай цэвэршүүлсэн усны цорготой, иж бүрэн гэрэлтүүлэгтэй, моддын дор сандалтай, номын булантай, үнэгүй интернэт ашиглах боломжтой шинэ орчин бүрдлээ.

Энэ "Өглөөний гудамж" нь Жамъян гүний гудамж буюу Blue Sky-ийн урд талд байрлалтай юм байна. Тодруулбал, Ийгл телевизтэй байр, хуучнаар Бамбарууш кафе хоёрын дундах гудамж юм.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10