Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу 2021 оны наймдугаар сарын 30-ны өдөр нийт 1781 гомдол, мэдээлэл иржээ.
Нийт дуудлагын 1447 нь зөрчлийнх бол хулгайлах 23, гэр бүлийн хүчирхийллийн 121, гэмт хэргийн шинжтэй 73 дуудлага ирсэн байна.
Нийт 144 хүн эрүүлжүүлэгдэж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил гарчээ.
Мөн олон нийтийн газар танхайрсан 92, оршин суугчдын ая тухтай байдлыг алдагдуулсан 70 зөрчил гарсан байна.

АДМИН








Нийгэм







