Dark Light
Нийгэм | 2021-08-30

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 13 хүн гэмтжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2021 оны 08 дугаар сарын 28, 29-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 543 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 388 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 7 хүн гэмтэж, Орон нутагт  6 хүн гэмтсэн байна.

                   Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

      Гэмтсэн хүн:

- Явган зорчигч-1

- Зорчигч-3

- Жолооч-3

                 Ослын хэлбэр:

- Явган зорчигч автомашинд мөргүүлэх -1

- Хоёр автомашин мөргөлдсөн-4

- Унадаг дугуй автомашинтай мөргөлдсөн-1

- Мотоцикл автомашинтай мөргөлдсөн-1

Орон нутаг:

      Гэмтсэн хүн:

- Жолооч-3 

- Явган зорчигч-3

Ослын хэлбэр:

- Мотоцикл- 2

- Явган зорчигч автомашинд мөргүүлэх -3

- Онхолдох-1

- Үл хөдлөх зүйл мөргөсөн-1

Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 147 зөрчил илрүүлсний нийслэлд 105 орон нутагт 42 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

АНХААР

Энэ оны эхний улирлын байдлаар мотоциклтой холбоотой зам тээврийн осол 261 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад -3,0 буурсан, ослын улмаас улсад 146 хүн гэмтсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад -18.4 хувиар буурсан нийслэлд гэмтсэн хүн 42, орон нутагт 104 хүн гэмтэж бэртсэн, амь хохирсон хүн улсад 46  өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад -37.8 хувиар буурсан нийслэлд 2, орон нутагт 44 хүн ослын улмаас амь хохирсон байна.

Жолооч зорчигч та бүхэн хөдөө орон нутгийн замд зорчихдоо жолооч, зорчигчид хамгаалах бүсийг зүүж хөдөлгөөнөө эхлэх, тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй байхад анхаарч хөдөлгөөнд оролцох, мотоцикл, мопед жолоодох үедээ хамгаалах малгай хамгаалалтын хэрэгсэл өмсөж замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хөдөлгөөнд соёлтой боловсон оролцох шаардлагатай байгааг тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.  

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10