Dark Light
Нийгэм | 2021-08-30

Айлд цагаан идээ хүргэхээр яваад сураггүй болжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Эрхт тамч багийн “Эрхэтийн-Ар тогоот” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 120 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км/-т иргэн Ц 8 сарын 20-ны өдрийн 10:00 цагийн орчим гэрээсээ айлд цагаан идээ хүргэхээр явганаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг 8 сарын 21-ний өдрийн 16:45 цагт аймгийн Онцгой байдлын газарт хүлээн авч тус сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийн хүмүүсийн хамт иргэн Ц /45 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/-ыг “Могой” гэдэг газраас “Эрхэтийн хавцал” гэдэг газар хүртэл явганаар 10 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:20 цагт түр зогсоосон. Тус аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут багийн “Баяндаваа” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн зүгт 70 км-т/ 8 сарын 24-ний өдрийн 02:00 цагийн орчим Өвөрхангай аймгаас Баянхонгор аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Х зам дагуу эмэгтэй хүн явган явж байхыг нь харсан тухай мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 8 сарын 29-ний өдрийн 18:20 цагт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Баяндаваа” гэдэг газарт очиж, тухайн нутгийн хүмүүсээс асуухад 8 сарын 25-ны өдрийн 10:00 цагийн орчим иргэн Ц-гийн өмсөж явсан хувцастай адилхан хувцастай эмэгтэй хүн “Шаргалжуут”-ын голыг өгсөж, уруудаж явж байсныг харсан гэж мэдээлсэн. 8 сарын 30-ны өдөр эрэн хайх ажиллагааг 07:00 эхлүүлсэн.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00