Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Шинэ 1000 автомашины зогсоолын баруун хойд талд 2 шуудайтай угаасан шороо хаясан байна гэсэн дуудлагыг 8 сарын 29-ны өдрийн 13:42 цагт ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Нийслэлийн Онцгой байдлын газар, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн алба хаагчид хүлээн авч 16 км замыг туулан мөн өдрийн 15:20 цагт очиж, 2 ширхэг 40 килограмм орчим жинтэй шуудайтай нунтаг хар шороо байсан тул агаар дахь химийн бодисыг тодорхойлогч “Газтек 1” багажаар хэмжилт хийхэд тухайн шорооноос ямар нэгэн химийн бодис илрээгүй. Соронз ашиглан үзэхэд соронзонд наалдаж байсан тул төмрийн хүдрийн хаягдал болохыг тодорхойлсон. 2 шуудайтай төмрийн хүдрийг битүүмжилж, Үндэсний аврах бригадын химийн бодис түр хадгалах агуулахад хадгалуулахаар хүлээлгэн өгсөн байна.
Нийгэм | 2021-08-30
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







