Токиогийн паралимпын наадам зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр манай улсаас хүндийг өргөлтийн -107 кг жинд Э.Содномпэлжээ өрсөлдөнө. Түүний хувьд хамгийн дээд жин буюу 241 кг-ыг шахахаар захиалаад байна.

Жингийнхээ дэлхийн дээд амжилтыг эзэмшигч тэрээр 2016 оны Риогийн паралимпын хүрэл, 2018 оны Жакартагийн Азийн пара наадмын алт, 2019 оны Нур-Султаны дэлхийн аваргын алт, 2018 оны Мексикийн дэлхийн аваргын мөнгөн медальтай.
АДМИН








Нийгэм







