Dark Light
Нийгэм | 2021-08-30

Том оврын ачааны автомашины ачаа нурж, химийн бодис асгарчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Оптын зам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 210 км-т, сумын төвд/ автозамын зорчих хэсэгт том оврын ачааны автомашины ачаа нурж, химийн бодис асгарсан тухай дуудлагыг 8 сарын 29-ний өдрийн 16:36 цагт аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар анги хүлээн авч  тус сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, Замын-Үүд дэх Гаалийн газар, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ажилтнуудын хамт 6 км замыг туулан 16:45 цагт очиход БНХАУ-ын хилийн боомтоос  Гаалийн хяналтын бүсийн чиглэлд арьс ширний үйлдвэрт ашиглагдах 6 нэр төрлийн 8 сав баглаа, боодолтой химийн бодис ачиж явсан иргэн А-гийн жолоодож явсан SX4254 загварын том оврын ачааны автомашины ачаа нурсан байсан бөгөөд ачааг шилжүүлэн ачсан байна.

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19