Dark Light
Нийгэм | 2021-08-30

ХӨСҮТ-ийн Тархвар судлалын албаны дарга Б.Азжаргал Баян-Өлгий аймагт ажиллаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ХӨСҮТ-ийн талбарын тархвар судлалын албаны дарга Б.Азжаргал болон тус албаны мэргэжилтнүүд Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирлын 2021 оны 8-р сарын 13-ны өдрийн 174 тоот тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд Коронавируст (Covid-19) халдвар цар тахлын үед халдварын тархалтыг бууруулах, таслан зогсоох аймгийн хариу арга хэмжээний үйл ажиллагаанд мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлэх, шуурхай удирдлага хариу арга хэмжээний томилгоот бүрэлдэхүүний чадавхжуулах зорилгоор нэг өдрийн сургалтыг зохион байгуулав. 

Сургалтыг Халдварт өвчин судлалын үндэсний төв аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан бөгөөд аймгийн онцгой комиссын гишүүд, аймгийн эрүүл мэндийн газрын ажилтнууд, тохиолдлын удирдлагын тогтолцооны багуудын гишүүд оролцов. Уг сургалтаар аймгийн Ковид-19 үеийн шуурхай удирдлагын одоогийн тогтолцоог үнэлж, давуу тал болон сул талд дүгнэлт хийж, бэлэн байдал хариу арга хэмжээний төлөвлөгөөг тодотгов.

Эх сурвалж: Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газар


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10