Өнгөрөгч 7 дугаар сараас эхлэн Дархан-Уул аймгий “Саран- Клиник” эмнэлэг, Цанид болон Эрхэм эмнэлгүүд ор дэлгэж ковидын тусламж үйлчилгээг үзүүлж байгаа билээ.
Халдварын тохиолдол нэмэгдсэнтэй холбогдуулан Дархан-Уул аймгийн Онцгой комиссын хурлаас хувийн хэвшлийн Буянтай, Цээнэ, Цанид, Дархан үйлс зэрэг хувийн хэвшлийн эмнэлгүүдийг коронавируст халдварыг эмчлэн тусгаарлах байраар дайчлан ажиллуулах чиглэлийг аймгийн Эрүүл мэндийн газар, Хангалтын бүлэг, ажлын хэсэгт даалгасан билээ.
Энэ дагуу өнөөдрөөс /2021.08.30/ “Оюут” сувилал 70 ор дэлгэж ковидын халдвар авсан өвчтнүүдийг хүлээж авч эхэлсэн байна. Мөн “Цээнэ” эмнэлэг 43 ор дэлгэх бэлтгэл хангасан байна.
Эх сурвалж: Дархан-Уул аймгийн Онцгой комисс
АДМИН








Нийгэм







