Dark Light
Нийгэм | 2021-08-30

А.Бүрэнбаатарыг МҮОНРТ-ийн захирлаар томилсон тогтоолыг хүчингүй болгожээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2021 оны гуравдугаар сарын 5-нд МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл хуралдаж, Ерөнхий захирлын албан тушаалд томилогдох эрхмийг нээлттэй санал хураалтаар сонгон шалгаруулсан билээ. Ерөнхий захирлын сунгаанд А.Бүрэнбаатар, Б.Ууганбаяр, Г.Гэрэл, Г.Бат-Оргил нарын 14 хүн өрсөлдсөн юм. Тухайн санал хураалтаар А.Бүрэнбаатарыг сонгож, Ерөнхий захирлаар томилсон.

Тэгвэл эл сонгон шалгаруулалт хууль бус болсон, “Тооллогын комисс"-ийн хууль бус шийдвэр, гаргасан хэмээн үзэж, А.Бүрэнбаатар нартай хамт нэр дэвшсэн, тус телевизийн дэд захирлаар ажиллаж байсан Г.Гэрэл шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Тухайн нэхэмжлэлийг Нийслэлийн Захиргааны Хэргийн Шүүхээс хангаж, А.Бүрэнбаатарыг Ерөнхий захирлаар томилсон 2021.03.05 өдрийн тогтоолыг хүчингүй болгож, Сонгон шалгаруулалтыг холбогдох хууль , баталсан журмынхаа дагуу хийхийг Үндэсний зөвлөлд даалгажээ. Эцсийн шийдвэрийг тус телевизийн Үндэсний зөвлөл шийднэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10