Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын Тамгын газар, бизнес эрхлэгчдийн санаачилгаар “Улиастай зах” орчмын 1000 метр.кв шороон талбайг тэгшлэн нягтруулж, бетонон талбайтай болголоо. Энэхүү ажлыг гүйцэтгэхэд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 20 иргэнийг түр ажлын байраар хангаж, хөрөнгийг Улиастай сумын ЗДТГ, бизнес эрхлэгчид хамтран гаргаж ажиллав.
Мөн ард иргэд, үйлчлүүлэгчдийн тав тухтай байдлыг хангах зорилгоор өндөр довжоотой хэсгийн 100 метр.кв газрыг чөлөөлж, бетонон талбай болгожээ. Гүйцэтгэгчээр “Тэсийн бүрд” ХХК ажиллаж, хөрөнгийг Улиастай сумын Засаг даргын тамгын газар, “Улиастай зах” хамтран гаргаж тохижилтын ажлыг хийж гүйцэтгэлээ.
Эх сурвалж: Завхан аймгийн Засаг даргын тамгын газар
АДМИН








Нийгэм







