Dark Light
Нийгэм | 2021-08-30

Э.Содномпилжээд Засгийн газраас сар бүр 9 сая төгрөгийн урамшуулал олгоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Токиогийн паралимпын хүндийг өргөлтийн -107 кг жинд өнөөдөр алтан медаль хүртсэн Э.Содномпилжээ улсаас сар бүр есөн сая төгрөгийн урамшуулал авна.

2012 оны наймдугаар сарын 16-ны Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу олимп, паралимпын наадам дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчдад насан туршид нь сар бүр урамшуулал олгохоор тусгасан.

Урамшууллын хэмжээ:

Олимпын наадмаас алтан медаль хүртсэн тамирчинд 4 сая төгрөгийн;

Олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн тамирчинд 3 сая төгрөгийн;

Олимпын наадмаас хүрэл медаль хүртсэн тамирчинд 2 сая төгрөгийн;

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпын спортын зай, жинд алтан медаль хүртсэн тамирчинд 2 сая төгрөгийн;

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпын спортын зай, жинд мөнгөн медаль хүртсэн тамирчинд 1 сая төгрөгийн;

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпын спортын зай, жинд хүрэл медаль хүртсэн тамирчинд 500 мянган төгрөгийн.

Тус зарлигийн дагуу тухайн тамирчны гаргасан амжилтын урамшууллыг дараа оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн олгоно.

Э.Содномпилжээ нь Риогийн паралимпаас хүрэл медаль хүртэж байсан мөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 1 алт, 1 мөнгөн медаль хүртэж байсан тул 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс сар бүр 9 сая төгрөгийг Засгийн газраас амьдралын баталгаа болгон авах юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10