Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дорнод аймагт 7200 м2 талбайтай 2 корпус бүхий 4 давхар Хүүхдийн нэгдсэн эмнэлгийг шинээр байгуулахаар болж өнөөдөр /2021.08.30/ барилгын ажлыг эхлүүллээ.
Бүсийн оношилгоо эмчилгээний төв нь одоогийн байдлаар тус тусдаа байрших 6 барилгаас бүрдэж эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд хүргэдэг бөгөөд шинэ барилга ашиглалтад орсноор зарим амбулаторийн тасгийн үйлчилгээ нэг дор төвлөрч, үйлчлүүлэгчид болон эмнэлгийн мэргэжилтнүүд эмнэлэг хооронд өвчтөнөө зөөн гадуур явах шаардлагагүй болох юм. Шинээр баригдаж буй 200 ортой тус шинэ эмнэлэгт зүүн амбулатори, хүүхдийн эмнэлгийн барилгад одоо үйл ажиллагаа явуулж буй тасгууд болон нэгдсэн гал тогоог нүүлгэхээр төлөвлөөд байна.
Эх сурвалж: Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар
АДМИН








Нийгэм







