Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар ДЭМБ-ын эмийн үнийн талаар хамтран ажилладаг байгууллага болох Австри улсын Нийгмийн Эрүүл Мэндийн Төвийн удирдлагууд болон ДЭМБ, Азийн Хөгжлийн Банкны зөвлөхүүдтэй хамтарсан уулзалтыг цахимаар зохион байгууллаа.
Уг уулзалтаар олон улс дахь эмийн үнийн зохицуулалтын сайн туршлагын жишээ, бодлогын хэрэгжилтийг хангах стратеги төлөвлөлт, мөн үр дүнтэй зохицуулалтыг бэхжүүлэх хамтын ажиллагааны чиглэлүүдийн талаар санал солилцлоо.
Манай улсын хувьд вирусийн эсрэг зарим нэрийн эм, оношлуурын худалдаалах үнэд хязгаар тогтоож, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллаж эхэлснийг онцлоод, цаашид хэрэгжүүлэх ажлууд болон холбогдох санал, зөвлөмжийг хэлэлцэв.
АДМИН








Нийгэм







