Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Шившлэг багийн “Угалзын мараат толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 259 км, сумын төвөөс баруун урд зүгт 88 км-т, Ө-51°10’12.0” У-98°13’12.0”/ 8 сарын 31-ний өдрийн 02:55 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 03:02 цагт ООГФХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.
Нийгэм | 2021-08-31
Сэтгэгдэл бичих
АДМИН







Нийгэм







