Dark Light
Нийгэм | 2021-08-31

Бүх нийтийн цэвэрлэгээнд 6550 иргэн, аж ахуй нэгж оролцож 332,5 тонн хог хаягдал тээвэрлэв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өчигдөр /2021.08.31/ Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас хичээлийн шинэ эхлэхтэй холбогдуулан коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл аюулгүй, цэвэр орчинд амьдрах эрхийг хамгаалах, аж ахуйн нэгж, байгууллага иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулжээ.

Их цэвэрлэгээнд 1575 аж ахуйн нэгж, 4975 иргэн оролцож орчны 50 метр зам талбайн шарилж, лууль, хог хаягдал, явган хүний замыг цэвэрлэж, хашаа, хаалга, хаяг, цонх, хүүхдийн тоглоомын талбайг угаах, гэрлийн шон болон зориулалтын бус газар наасан зарлал, сурталчилгааны хуудсыг хуулж цэвэрлэн, ариутгал, халдваргүйтгэлийг хийж 332,5 тонн хог хаягдлыг тээвэрлэлээ. 

Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10