Засгийн газраас гаргасан зарим шийдвэрүүдийг танилцуулж байна. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Рио тинто-гоос МУ-ын Ерөнхий сайдад захидал илгээсэн. Захидалд:
Оюутолгойн уурхайн төслийн менежментийн багийн удирдаж байгаа байгууллагын хувьд Рио тинто-ын зүгээс гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг хойшлуулсандаа хүлцэл өчсөн.
Түүнчлэн “Оюу толгой” компанийн одоо төлж буй татварын орлогоос гадна, нэмэлтээр 350 сая. ам.долларын орлого төвлөрүүлэх боломжтой.
Лондоны Арбитрийн шүүхэд Засгийн газар сөрөг нэхэмжлэл гаргасан. Энэхүү нэхэмжлэлээ түр азнахыг Засгийн газраас хүслээ. Бид энэ долоо хоногт ажлын хэсэг дотроо эхлээд ярилцана.
Дараа нь Засгийн газарт саналаа танилцуулна. Б.Болд захирал тэргүүтэй Рио Тинто группийн захирлууд Монголд ирсэн бөгөөд ойрын хугацаанд хэлэлцээ эхэлнэ" гэлээ.
АДМИН







Нийгэм






