Dark Light
Нийгэм | 2021-08-31

Хүнсний ногоог нэмэлт өртөг шингээлгүй, үйлдвэрлэгчдээс шууд иргэдийн гарт худалдаалж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ковид 19 цар тахлын үед Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийн санаачилгаар хүнсний ногоо тариаланч, бизнес эрхлэгчидээ дэмжиж 28 хорооны 30 байршилд талбай гаргаж өгсөн. 

Одоогийн байдлаар 12 байршилд 20 гаруй иргэн өөрсдийн тарьж ургуулсан хүнсний ногоогоо худалдан борлуулж байна. Мөн дүүргийн 20,11 дүгээр хороодын жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг 8 ААН “Алтан намар” өдөрлөгт оролцож байгаа юм. 

Ногоочид халдвар хамгааллын дэглэмээ баримтлан худалдаа хийж байгаа бөгөөд өөрсдийн тарьж ургуулсан ногоогоо борлуулахад нь туслалцаа үзүүлж байгаад талархал илэрхийлж байлаа. 

Илүү нэмэлт өртөг шингээлгүй, үйлдвэрлэгчдээс шууд иргэдийн гарт хүрч байгаад хэрэглэгчид таатай хандаж байгаа талаар дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийн төвийн дарга Г.Адъяасүрэн онцолсон юм. 

Алтан намар үзэсгэлэн худалдаанд 

• Амтат гуа 4000, 

• Тарвас 1500, 

• Даршилсан ногоо 5000, 

• Шар төмс 700, 

• Зөгийн бал 1500, 

• Лууван манжин 1200 зэрэг төгрөгийн үнэтэй борлуулагдаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10