Цар тахлын улмаас сургууль, цэцэрлэг, сургалтын төвүүдийн үйл ажиллагаа хязгаарлагдсан. Энэ нь хүүхдүүдэд сэтгэлзүйн хямрал үүсгэж, тэдний өдөр тутмын амьдралын хэмнэлийг өөрчилжээ. Ковидоос үүдэлтэйгээр хүүхдийн зан байдал хэрхэн өөрчлөгдсөн талаар сэтгэлзүйч ийн ярьлаа.
Сэтгэлзүй сэтгэц хэмжилзүйн үндэсний хүрээлэн Сэтгэл судлаач Б. Баярцэнгэл: "Монгол улсын хэмжээнд хөл хорионд байгаа бага насны болон өсвөр насны хүүхдүүдийн сэтгэлзүй тогтворгүй байдал ажиглагдаж байгаа. Манай хүрээлэнд хандаж байгаа байгаа гэр бүлийн болон цэцэрлэгийн насны хүүхдүүдэд маш их онцгой сэтгэлзүйн өөрчлөлт ажиглагдсан. Цэцэрлэгийн насны хүүхдийн сэтгэлзүйн онцлог гэхээр хөдөлгөөн, тоглоом болон сургалтын байгууллагаар дамжуулаад нийгмийн харилцаагаа нөхдөг. Энэ нийгмийн харилцааг гэр бүлийн орчинд төдийлөн нөхөж чадахгүй байгаа нь маш их ажиглагдаж байгаа. Тухайлбал хүүхдүүд гадагшаа чиглэсэн, өөртөө итгэх итгэл өндөртэй хүүхдүүд түрэмгий байдал маш их ажиглагдаж байгаа. Зан төлөвийн өөрчлөлтөд өртөмтгий байдал ажиглагдсан"
VII ангийн сурагч Б. Мөнх-Эгшиглэн: "Хөл хорионы үед найзуудтайгаа уулзаж, кино театр болон кофе шоп, парк орж чадахгүй байсан. Энэ жил парк нээгдэж найзуудтайгаа тоглосон. II, III болон XII сарийн үед хичээл ороогүй хөл хориход найзуудтайгаа уулзаж чадахгүй хичээлээ хийж чадахгүй нь их уйтгартай байсан. Гэртээ зүгээр л суудаг"
Эцэг эхийн төлөөлөл Б. Элбэгжаргал: "Орон сууцны айлын гэртээ байгаа хүүхэд телевиз маш их үздэг. Телевиз үзүүлэхгүй болохоор, хүүхэд өдөр болгон тоглодог тоглоомоороо тоглохоос уйдчихдаг. Хэдйигээр эцэг эхчүүд тоглоомоо сэлгэж өгөөд хүүхэдтэйгээ ажиллаад, тоглох ч гэсэн хоногийн бүтэн сэрүүн байгаа 12 цагийг хангаж чаддаггүй юм байна лээ. Манай том хүүхдүүд цэцэрлэгт явж байсны хувьд маш их хохиролтой байсан. Сэтгэлзүйн хувьд гунигтай гэх үү, хүүхэд цаанаа гунигтай уйтгартай болдог шүү дээ. Хийх юмаа олж ядан “youtube”-ийг маш олон цагаар үзсэн. Тэр нь эрүүл мэндэд мэдээж маш хортой байгаа"
Эх сурвалж: А24 мэдээний агентлаг
АДМИН







Нийгэм






