Dark Light
Нийгэм | 2021-08-31

"BARILGA EXPO- 2021” үзэсгэлэн яармаг болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Шинэ үеийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 95 жилийн ойн баярын хүрээнд “BARILGA EXPO 2021” үзэсгэлэн яармаг болно. Жил бүр  уламжлал ёсоор, холбогдох төрийн  байгууллагын зөвшөөрлийн дагуу, хариуцлагын гэрээг байгуулан есдүгээр сарын 9-12-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд зохион байгуулагдахаар боллоо. 

Үзэсгэлэнд хүрэлцэн ирснээр барилгын материалын өргөн сонголт хийх, ипотек, хувь лизингээр авах боломжтой шинэ орон сууц, хаусны төслүүдийн талаарх мэдээллийг нэг цэгээс авах, түүнчлэн 5-40 хувь хүртэлх хямдрал, урамшуулал, бэлэгтэй худалдан авалт хийх боломжтой.

Хэдийгээр цар тахлын амаргүй цаг үеийг туулж байгаа ч  “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх цогц хөтөлбөр” - ийн хүрээнд ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдийг орон сууцжуулах тал дээр төр засгаас ихээхэн анхаарч ажиллаж байгаа. Тиймээс та шинэ орон сууц худалдан авах, орон сууцаа томруулах гэж байгаа бол “BARILGA EXPO 2021” үзэсгэлэн, яармагт хүрэлцэн ирж нэг дор 50 орчим төслүүдийн мэдээллийг авч, харьцуулалт хийн худалдан авах боломжтой.

Тус үзэсгэлэнд барилгын төсөл хэрэгжүүлэгчид, барилгын материал үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид, барилгын салбарын шилдэг ААН, шинэ технологи нэвтрүүлэгчид зэрэг 100 гаруй ААН оролцож, шилдэг архитекторуудын бүтээл, орчин үеийн барилга байгууламжийн зураг төсөл, захиалга авч буй шинэ орон сууц, бараа материал, дэвшилтэт технологийг олон нийтэд танилцуулна. Мөн үзэсгэлэнд оролцогчдын цахим талбайг BARILGAEXPO.MN сайт дээр давхар бий болгон үзэгчдэд цаг хугацаа, орон зайнаас үл хамааран үзэсгэлэнг үзэх боломжийг олгодог билээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00