Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн Онцгой комиссын шуурхай штабаас дараах арга хэмжээг авч ажиллалаа. Үүнд
Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтан алба хаагчидтай уулзаж болзошгүй эрсдлээс сэргийлж, шаардлагатай шинжилгээ, дуудлагад бэлэн байх
Баянзүрх дүүргийн хэмжээнд Төрийн өмчийн 51 цэцэрлэгийн эрхлэгч, 36 сургуулийн захирлууд, цэцэрлэг, сургуульд байрлаж хариу арга хэмжээ авах багийн төлөөлөлтэй уулзаж болзошгүй эрсдлээс сэргийлэх, ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийх, шаардлагатай арга хэмжээг цаг тухай бүрд авч ажиллах
Засаг даргын нөөц хөрөнгөнөөс цэцэрлэг бүрд 50 оношлуур, Ерөнхий боловсролын сургууль бүрд 100 оношлуурыг өгч, болзошгүй эрсдлээс сэргийлж бэлэн байдлыг хангах
Баянзүрх дүүргийн Шуурхай штабын хурлаар хороодын Засаг дарга, бүсийн удирдлагуудыг хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан бүс, хороо бүрийг иргэдэд цаг тухай бүрд нь цаг алдалгүй мэдээллээр хангаж ажиллах
Засаг даргын нөөц хөрөнгөнөөс цэцэрлэг бүрд 50 оношлуур, Ерөнхий боловсролын сургууль бүрд 100 оношлуурыг өгч, болзошгүй эрсдлээс сэргийлэх зэрэг асуудлуудыг шийдэж бэлэн байдлыг хангаж ажиллалаа. Судлаачдын хэлж буйгаар намрын улирал Коронавирус цар тахлын халдварын тархалт нэмэгдэх хандлага байгаа талаар хэлж байгаа бөгөөд хариуцлагатай иргэн та өөрийгөө болон хайртай бүхнийхээ төлөө халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж мөрдөнө үү гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.
АДМИН







Нийгэм






