Сургууль, цэцэрлэг, эмнэлэг томоохон худалдааны төв, захуудын орчинд халдваргүйтгэл хийнэ.
Хичээлийн шинэ жил эхэлж, иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгдэж байгаатай холбогдуулан “Ковид-19” цар тахлын халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор сургууль, цэцэрлэг, эмнэлэг, томоохон худалдааны төвүүдийн орчинд мананцар үүсгэгч тусгай зориулалтын автомашины халдваргүйтгэлийг маргааш /09.01/ Хан-Уул дүүргээс эхлэн дүүрэг бүрд зохион байгуулна хэмээн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
АДМИН







Нийгэм






