Зуны цагийн хуваарийн дагуу есдүгээр сарын 1-н хүртэл нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажлын цаг 08:00 цагаас эхэлж байсан. Өнөөдрөөс өвлийн цагийн хуваарьт шилжиж 09:00 цагаас эхэлдэг болох байсан. Гэхдээ түгжрэлийг тооцоолж ажлын цаг өглөө 08:00 цагаас эхэлдэг зохицуулалтыг үргэлжлүүлэх захирамж гарчээ.
Энэ цагийн хуваарийг нийслэл, дүүргийн ИТХ-ын ажлын алба, нийслэл, дүүрэг (хороо)-ийн ЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, харьяа газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд мөрдөх юм.

АДМИН








Нийгэм






