Монгол улсын хүний гавьяат эмч, АШУ-ны Доктор, Профессор Батын Эрдэнэчулууны санаачлагаар 2015 онд "ЭМЖЖ" Чих Хамар Хоолой, Сонсгол судлалын төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн дэргэд үүсгэн байгуулсан "ДУН" цэцэрлэг хичээлийн шинэ жилээ угтаж байна.
"ЭМЖЖ" Чих Хамар Хоолой, Сонсгол судлалын эмнэлэг нь 2009 оноос хойш Дунгийн суулгац хагалгааг, Австрали улсын "Кохлеар" фирмийн имплантыг албан ёсны эрхтэйгээр Монгол улсад нэвтрүүлж огт сонсголгүй хүүхдүүд болон насанд хүрэгчдэд сонсгол бэлэглэж хорвоог сонсголоор танин мэдэх, хөгжлийн бэрхшээлээс ангижрах боломжийг олгосоор байна.
Дунгийн суулгац хагалгааг амжилттай хийсний дараагаар бага насны хүүхдэд хэл заслын нарийн мэргэжлийн багшийн тусгай хөтөлбөрт хичээлээр тусгай орчинд мэдлэг олгох нь хагалгааны цогц үр дүнд чухал нөлөөтэй ба нийгэмшил, хувь хүний хөгжилд онцгой ач холбогдолтой хэмээн үзэж уг цэцэрлэгийг Олон улсын жишгийн дагуу зохион байгуулсан билээ.
"ДУН" цэцэрлэг нь Монголын анхны мэргэжлийн хэл заслын сургалт бүхий цэцэрлэг бөгөөд "Дунгийн суулгац" хагалгаанд орсон болон сонсголын аппарат тохируулсан хүүхдүүд Сонсголоор дамжуулан хорвоог танин мэдэх, сурч боловсрох арга зүйг нарийн мэргэжлийн хэл засалч багш, сонсгол судлалын эмч нарын тусламжтайгаар сурч мэдэж байна.


АДМИН








Нийгэм






