Dark Light
Нийгэм | 2021-09-01

Иргэний бүртгэлтэй холбоотой бүх төрлийн үйлчилгээг иргэд хорооноосоо авах боломжтой

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянзүрх дүүргийн нийт найман хороо иргэний шинэчилсэн бүртгэл буюу цахим үнэмлэхний 16,25,45 насны сунгалтыг авч эхэллээ. 

Баянзүрх дүүргийн бүх хороод улсын бүртгэлийн нэгдсэн бүгд сүлжээнд холбогдож, иргэний бүртгэлийн бүх төрлийн үйлчилгээг иргэд хорооноос авах нөхцөл бүрдлээ.

Сүлжээнд холбогдсоноор шилжилт хөдөлгөөн, төрөлт, гэрлэлт, гэрлэлт цуцлалт, нас баралт, төрсний болон гэрлэлтийн гэрчилгээний дахин олголт, бүх төрлийн лавлагаа зэрэг найман төрлийн үйлчилгээг төрийн захиргааны анхан шатны нэгжээс авч байна. 

Дүүргээс алслагдсан хорооны иргэд ч мөн адил заавал Баянзүрх дүүргийн тамгын газрын байранд ирэхгүйгээр харьяа хороондоо хандаж дээрх асуудлыг шийдүүлэх боломжтой гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10