Энэхүү албан тушаалд нэр дэвшигч нь Нью-Йорк хотноо ажиллах Орлогч Ерөнхий нарийн бичгийн даргын түвшний албан тушаал бөгөөд Ерөнхий нарийн бичгийн даргын Менежментийн удирдлагын багийн гишүүн, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн бүлгийн гишүүн байна.
НҮБ-ын Хүүхдийн сангийн Гүйцэтгэх захирлын албан тушаалд нэр дэвших иргэд дараах үүргийг биелүүлж, шалгуурыг хангасан байна.
Үүнд:
- НҮБ-ын Хүүхдийн сангийн үйл ажиллагааг чиглүүлж, байгууллагын Стратегийн зорилтыг дэвшүүлнэ,
- «Хүүхдийн төлөө анхны уриалга»-ыг улс төрийн хамгийн өндөр түвшинд дэмжүүлж, холбогдох хөрөнгө татаж, НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцын хэрэгжилтийг хангана,
- ТХЗ-уудыг хэрэгжүүлэх, НҮБ-ын системийн хүрээнд хүүхдийн эрхийн хамгааллын манлайлагч байх,
- НҮБ-ын Хүүхдийн сангийн бодлого төлөвлөлт, зохицуулалт, удирдлагыг хангаж, байгууллагын стратегийн төлөвлөлтийг манлайлж, тэргүүлэх чиглэлийг тодорхойлно,
- НҮБ-ын Хүүхдийн сангийн Гүйцэтгэх зөвлөлөөр хөтөлбөр, үйл ажиллагаа, төсвийг батлуулж, хэрэгжилтийн тайлан, үйл ажиллагааг тайлагнана,
- НҮБ-ын хөгжлийн системийн реформыг хэрэгжүүлж, ЕНБД-ын реформын санал, санаачилгыг НҮБ-ын Хүүхдийн санд хэрэгжүүлнэ.
Шалгуур:
- Хүүхэд, залуучуудын эрхийг хамгаалах чиглэлээр хүлээн зөвшөөрөгдсөн манлайлагч байж, НҮБ-ын Хүүхдийн сангийн зорилго зорилтуудыг тууштай дэмжигч, хэрэгжүүлэгч байх,
- Тогтвортой хөгжлийн 2030 Хөтөлбөрийн хэрэгжилтэд онцгой анхаарал хандуулдгаа ажил, үйл хэргээрээ харуулсан төдийгүй НҮБ-ын Хүүхдийн сангийн эрх зүйн, зохицуулалтын үүрэг болон үйл ажиллагааны тухай ойлголт буюу туршлагатай байх,
- Олон улсын иргэдээс бүрдсэн дэлхийн олон бүс нутагт салбартай баг, хамт олныг удирдаж ажилласан туршлагатай стратегич байх,
- НҮБ-ын суурь зарчмыг дээдэлдэг, НҮБ-ын Хүүхдийн сангийн дүрэм журмыг мөрдөж,
зорилгыг дэмжих, НҮБ-ын системийн тулгуур багана болох энх тайван, аюулгүй байдал, хөгжил, хүний эрхийн асуудлаар тодорхой хэмжээний мэдлэгтэй байх,
- Олон улсын иргэдээс бүрдэх хамт олон, түншүүдтэй идэвхтэй, уялдаа холбоотой ажилладаг хүлээн зөвшөөрөгдсөн чадвартай байх,
- Англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй байх. НҮБ-ын албан ёсны бусад хэлний мэдлэгтэй бол давуу талтай,
- Олон улсын хүний эрх, хүмүүнлэгийн эрх зүй, дүрэм журам зөрчөөгүй, ёс зүйн өндөр хэм хэмжээтэй, сонирхлын зөрчилгүй байх.
НҮБ-ын Хүүхдийн сангийн Гүйцэтгэх захирлын албан тушаалд иргэнийхээ нэрийг дэвшүүлэх хүсэлтээ https://www.un.org/sg/en/vacancies/index.shtml цахим хаягаар 9 дүгээр сарын 20-ны Даваа гарагийн дотор хүргүүлнэ.
АДМИН








Нийгэм




