Dark Light
Нийгэм | 2021-09-01

Нийгмийн даатгалын сангийн орлого 19.3 хувиар нэмэгджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний 7 сарын байдлаар 1.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 230.1 (19.3 хувь) тэрбум, зарлага 1.5 их наяд төгрөг болж, 51.4 (3.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Үүнд тэтгэврийн даатгалын шимтгэлийн орлого 287.7 (44 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. 

Нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны 7 дугаар сард 204.2 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 13.5 (6.2 хувь) тэрбум, нийт зарлага 159.1 тэрбум төгрөг болж, 54.6 (25.6 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа. Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого энэ оны эхний 7 сарын байдлаар 576.7 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 327 (2.3 дахин) тэрбум, нийт зарлага 610.8 тэрбум төгрөг болж, 387.9 (2.7 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого энэ оны 7 дугаар сард 94.2 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 1.3 (1.4 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэж, нийт зарлага 92.8 тэрбум төгрөг болж, 33.9 (26.8 хувь) тэрбум төгрөгөөр багасжээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10