Өнөөдөр 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн эхний өдөр.
Сүхбаатар дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 12 дугаар хороонд баригдсан 150 ортой шинэ цэцэрлэг хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагаагаа эхлүүллээ. Тус 299-р цэцэрлэг ашиглалтад орсноор шинээр 28 хүнийг ажлын байраар хангаад байна. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан энэ хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагаа цахим болон танхим хосолсон байдлаар явуулах шийдвэр гарсан. Ийнхүү цэцэрлэггүй байсан 12 дугаар хороо дээрх шийдвэрийн дагуу хамран сурах тойргийн 4-5 насны 90 орчим хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлнэ.


АДМИН








Нийгэм







