Dark Light
Нийгэм | 2021-09-01

Хөвсгөл аймаг "Гэрлэх ёслолын ордон"-той болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөвсгөл аймгийн  Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл хуралдаж залууст чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээг эрчимжүүлэн ажиллахаар боллоо. Энэ үеэр Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн ажлыг тогтмолжуулж, залуучуудын асуудлаарх салбар дундын бодлого, зохицуулалт, хамтын ажиллагааг сайжруулах, залуучуудын хөгжлийг дэмжих үйлчилгээний нэр төрөл, орчин, нөхцлийг нэмэгдүүлэх арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлэхээр боллоо.

Тодруулбал  Залуучуудын салбар зөвлөлөөр дамжуулан  Хөвсгөл аймагт  Гэрлэх ёслолын ордон барих ажлыг эрчимжүүлж, энэ ондоо багтаан зураг, төсвийг хийлгэхээр болов. Мөн нийт залуучуудын дуу хоолой, санал хүсэлтийг нэгтгэдэг бие даасан цахим суваг бий болгон хөгжүүлэх, залуучуудыг тогтмол сонсдог байх, аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан залуучуудын асуудлаарх зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг залуучуудын санал хүсэлтийг харгалзан  уялдаа холбоог хангаж ажиллахаар боллоо.

Эх сурвалж: Хөвсгөлийн өнгө 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10