Тусгаар тогтнолын ордонд МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна. Хуралдаанаар УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулж намын Бага хурлаар батламжилна. Бага хуралд оролцохоор ирж буй гишүүдийн байр суурийг тодруулах үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос цаг үеийн зарим мэдээллийг авлаа.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд: "Хөл хорио тогтоохгүйн тулд бүх нөөц, боломж, чадлаа зориулан ажиллаж байна. Иргэн бүрийн оролцоо маш чухал. Өдөрт батлагдаж буй тохиолдлын 50%-д нь дельта вирус илэрч байна.
Коронавирусний халдвар аваад вакцины хоёр тунтай иргэдэд гурав дахь тунг одоохондоо хийхгүй байгаа. Учир нь эсрэг биетийн хэмжээ маш өндөр гарсан" гэлээ.
АДМИН








Нийгэм




