Dark Light
Нийгэм | 2021-09-02

МҮИС: Сургуулийн нэр хүндэд халдсан тул Л.Энх-Амгалан сайдыг шүүхэд өгч байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

МҮИС-аас сургуулийн нэртэй холбоотойгоор мэдээлэл өгч байна. Тус сургуулийн захиргаанаас БШУ-ны сайд Л.Энх-Амгаланг сургуулийн нэр хүндэд халдсан гэж үзэж Иргэний хэргийн шүүхэд хандсан байна.

Тус сургуулийн захиргаа, багш нарын төлөөлөл  "Л.Энх - Амгалан сайдыг ажил хэргийн нэр хүндэд халдсан гэдэг үндэслэлээр Иргэний хэргийн шүүхэд хандлаа.

Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх - Амгалан нь 2021 оны 08 дугаар сарын 26 - ны өдөр мэдэгдэл хийх үеэрээ Монголын Үндэсний Их сургуулийн талаар илт худал үндэслэлгүй мэдээ тарааж, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан гэж үзэж байна.

МҮИС-ийг "луйварчин", “луйвар” хийдэг гэж хэлснээ тэрээр нотлох үүрэгтэй бөгөөд эс чадвал тухайн мэдээг тараасан арга хэрэгсэл болон бусад хэлбэрээр няцаах үүрэг хуулийн дагуу хүлээх ёстой юм.

Энэ дагуу МҮИС-ийн зүгээс Боловсрол, шинжлэх Ухааны сайд Л.Энх Амгаланд холбогдуулан нэр төр, алдар хүнд , ажил хэргийн нэр хүндээ хамгаалуулах зорилгоор Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхэд хандаж буйгаа мэдэгдэж байна.

Монголын Үндэсний Их Сургууль нь холбогдох бичиг баримтуудаа бүрдүүлэн анх 2001 оны 09 дүгээр сарын 24 - ний өдөр ҮТЕГ - 23629 тоот зөвшөөрлөөр “ Монголын Үндэсний Коллеж гэсэн нэрийг хуулийн дагуу авсан.

Энэ үед ямар нэгэн ижил, төстэй нэрийн давхцал байгаагүй учир тухайн нэрээр үйл ажиллагаагаа явуулж байгаад, 2004-онд Монголын Үндэсний Дээд Сургууль, 2012 оны 08 дугаар сарын 06 - ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын А / 454 тоот тушаалаар" Монголын Үндэсний Их сургууль” хэмээх нэрийг мөн хууль, ном журмын дагуу авч дээд боловсролын үйл ажиллагаагаа өнөөг хүртэл тасралтгүйгээр явуулж ирсэн.

Нэрийн маргаан зөвхөн энэ удаад биш урьд өмнө ч гарч байсан. Сүүлдээ хууль хяналтын байгууллагын хүрээнд яригдаж, шүүхээс эцэслэн шийдвэрлэсэн байдаг" гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10