Dark Light
Нийгэм | 2021-09-02

“COVID-19” халдварын улмаас шалгалтад оролцоогүй шалгуулагчдаас авах Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2021 оны наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулсан Элсэлтийн ерөнхий шалгалтад коронавируст халдварын улмаас оролцож чадаагүй шалгуулагчид өнөөдөр шалгалтад хамрагдаж байна. Уг шалгалт 2021 оны есдүгээр сарын 02-ны өдөр 10:00 цагт Англи хэлний шалгалтаар эхэллээ. 

Коронавируст халдварын улмаас Элсэлтийн ерөнхий шалгалтад оролцож чадаагүй шалгуулагчдаас авч буй Элсэлтийн ерөнхий шалгалтыг 11 аймаг болон нийслэлд зохион байгуулж байна. Шалгалтад улсын хэмжээнд нийт 220 шалгуулагч хамрагдаж байна. Тус шалгуулагчдыг ЭМЯ-наас ирсэн жагсаалт болон БСУГ, БҮТ-д ирүүлсэн өргөдөл, шинжилгээний бичиг, эмнэлгийн магадлагаад үндэслэн суудлын хуваарийг бодож шалгалтад оруулсан. Шалгалт есдүгээр сарын 04-нийг хүртэл хуваарийн дагуу зохион байгуулагдана. Шалгуулагчид анхны оноогоо шалгалт өгсөн даруйдаа мэдэх ба хэмжээст оноог шалгалт өгснөөс хойш 24 цагийн дотор мэдээлнэ.

Эх сурвалж: Боловсролын Үнэлгээний төв

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10