Dark Light
Нийгэм | 2021-09-02

Л.Энх-Амгалан: Би ч МҮИС-ийг шүүхэд өгнө, уучлалт гуйхгүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

МҮИС-ийн захиргаа болон багш төгсөгчдийн төлөөлөл Боловсрол, шинжлэх ухааны сайдыг уучлалт гуйхыг шаардаж, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд хандаж байгаагаа өнөөдөр мэдэгдсэн билээ.

Харин үүний хариуд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "МҮИС бол МУИС-тай адилхан нэр авснаар олон мянган хүүхдийн ирээдүйн боловсролд эрсдэл үүсгэсэн, гэмт хэргийн шинж чанартай харагдаж байна. Монголын үндэсний их сургууль хэмээх нэр Монгол түмний өмч.

Хэн нэгний хувийн компани үүнийг өмчилж, бизнес хийх эрх байхгүй. МҮИС намайг шүүхэд өгч байгаа бол би ч бас шүүхэд өгч шийдүүлнэ. Намайг уучлалт гуй гэсэн. Надаас хулгай хийсэн хүнээс би уучлалт гуйхгүй" гэсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10