Хөтөлбөрийн хүрээнд жил бүр уламжлал болгон Өсвөрийн парламентын арга хэмжээг зохион байгуулах юм. Өсвөрийн парламентын анхны хөтөлбөрийг УИХ-ын Тогтвортой Хөгжлийн дэд хороо, НҮБ-ын “Хүүхдийн сан”, УИХ-ын Тамгын газрын “Парламентын судалгааны хүрээлэн”, “People in Need” ТББ хамтран хэрэгжүүлнэ.
Энэ удаагийн “Өсвөрийн парламент”-ын оролцогчид хууль тогтоох үйл явц, ардчиллын үнэт зүйлс болон Тогтвортой хөгжлийн зорилтууд, уур амьсгалын өөрчлөлтийн талаар мэдлэг, мэдээлэлтэй болж шинэ санал санаачлага, эерэг хандлагад уриалсан нөлөөллийн ажлууд хийх бололцоогоор хангагдана.
21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийн ЕБС-ийн 9-11-р ангийн сурагчдаас сонгон шалгаруулах Өсвөрийн парламентын бүртгэл 2021 оны 09-р сарын 12 хүртэл үргэлжилнэ.
АДМИН








Нийгэм







