Дархлаа сэргээх нэмэлт тунг хийлгэх иргэд дараах хуваарийн дагуу дархлаажуулалтын цэгүүдэд очиж хамрагдана уу!
Дархан сумын 1, 2, 3 дугаар багийн иргэд
Түвшинхолбоо ӨЭМТ-ийн өргөтгөлийн байранд
Дархан сумын 4, 5, 6, 7, 8 дугаар багийн иргэд ЭМГ-ын 3 давхарт
Дархан сумын 9, 10, 11, 12, 15 дугаар багийн иргэд БТСГ-ын Спортын ордонд
Дархан сумын 13, 14, 16 дугаар багийн иргэд Эрчим буюу хуучнаар Эрэлийн зааланд
Орхон, Хонгор, Шарын гол сумын иргэд сумдынхаа Эрүүл мэндийн төвд тус тус очиж, вакцинжуулалтад хамрагдах боломжтой.
Мөн энэ сарын 03-ны өдөр:
ШУТИС, ХААИС, Уул уурхай, эрчим хүчний Политехникийн коллеж, АШУҮИС-ийн Дархан салбар зэрэг 4 сургуулийн багш, албан хаагчид ШУТИС-ийн байранд,
Дархан дээд, Хүмүүнлэг, Мандах их сургууль, Дархан Өргөө, Дархан политехникийн коллежийн багш албан хаагчид болон ЕБС, СӨБ-ын вакцинжуулалтад хамрагдаагүй багш нар Дархан Өргөө сургуулийн байранд тус тус очиж нэмэлт вакцинжуулалтад хамрагдана уу.
Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цагийн хугацаанд ажиллана.
Нэмэлт гурав дахь тун хийлгэх иргэд коронавируст халдварын эсрэг вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан, хоёр дахь тунг тарьснаас хойш гурван сар өнгөрсөн байх шаардлагатай.
Шалгуурт нийцсэн иргэнийг Файзер үйлдвэрийн “Комирнэти”, Синофарм үйлдвэрийн “CorV” вакцинаас сонголт хийлгэж, дархлаа сэргээх тунгаар вакцинжуулах юм.
Эх сурвалж: Дархан-Уул аймгийн Онцгой комисс
АДМИН








Нийгэм




