Dark Light
Нийгэм | 2021-09-02

Таеквондочид дагах тулаанд ялалт байгууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Токио 2020" Паралимпын наадмын эмэгтэйчүүдийн таеквондогийн 49 кг-д өрсөлдөж буй ОУХМ Х.Энхтуяа дагах тулаанд Мароккогийн С.Эс-Саббарыг 37:21-ээр яллаа. Ингэснээр тэрбээр дагах тулаанаа цааш үргэлжлүүлэх эрхтэй болов. Дэлхийн аварга цолтой тэрбээр 18.00 цагаас ээлжит тулаанаа хийнэ. Өрсөлдөгч нь хараахан тодроогүй байгаа энэ тулаанд ялалт байгуулбал цааш хүрэл медалийн төлөө өрсөлдөх юм. 

Түүнчлэн эрэгтэйчүүдийн 61 кг-д өрсөлдсөн Г.Болор-Эрдэнэ Испанийн А.Видал Алваресийг 33:11-ээр хожиж, дагах тулааны хагас шигшээд үлдээд байна. Манай хүн 18.15 цагт эхлэх дараагийн тулаандаа хожвол хүрэл медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10