Dark Light
Нийгэм | 2021-09-02

"Дахин төлөвлөлтийн улмаас 8 жил орон гэргүй явж байгаа 85 өрх байна"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Дахин төлөвлөлт-Иргэний оролцоо" эвслээс мэдээлэл хийлээ. Тэд  төр дахин төлөвлөлтөөр далимдуулж иргэдийн газрыг дээрэмдэж байна гэлээ.  

Өнөөдрийн байдлаар найм дахь жилдээ орон гэргүй яваа 85 өрх байна. Тэднээс өмчлөлийн харилцаа нь тодорхойгүй, нас барчихсан 15 хүн байна. Мөн эцэг эх нь нас барсан өнчин хүүхдүүд ч байгаа бөгөөд хүүхдүүдийнх нь асуудлыг өнөөдөр хүртэл шийдээгүй байгааг хэллээ. 

Тус эвслээс дахин төлөвлөлтөд орсон газрын айл өрхүүд эвлэлдэн нэгдэж, стандртад нийцсэн орон сууц бариулахыг шаардах эрхтэй гэв. 

Баянзүрх дүүргийн дахин төлөвлөлтийн асуудлаар иргэдийн төлөөлөл, иргэн н.Нямжав: 

Улаанбаатар хотод дахин төлөвлөлтийн ажил эхэлснээс хойш найман жил өнгөрөөд байна. Энэ хугацаанд олон айл өрх хохироод үлдсэн. Хохирсон хүмүүсийн асуудлыг шийдвэрлэлгүй найман жилийн нүүрийг үзлээ. 

Өмнөх асуудлаа шийдээгүй байгаа хэрнээ 2018 оноос хойш дахиад дахин төлөвлөлтийн төсөл зарлаад хүмүүсийг хохироох боломжтой үйл ажиллагааг эхлүүлээд байна. Хүмүүсийн орон байртай байх, өмчлөх эрх, захиран зарцуулах, эвлэлдэн нэгдэх, үг хэлээ хоорондоо солилцож гэрээний зөв харилцаанд орох эрхийг хаасан нарийвчилсан зохион байгуулалттай ажлууд явж байгаа учраас гэр хорооллын дахин төлөвлөлтийн хоёр дахь давлагаа эхэлж байна гэсэн агуулгатай мэдээлэл хийж байна. 

Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд гэр хорооллын дахин төлөвлөлтөөс хохирсон иргэдийн эрх ашгийг хамгаалаад, хохирсон иргэдийн өөрсдийн төслийн талбар нэгж дээр биеэрээ хохирол үзсэн хүмүүстэй иргэдээ төлөөлж ТББ байгуулаад байна. Бид хүмүүс шиг өлсгөлөн зарлаж, улс төр хийгээгүй. Бид тайван замаар иргэдэд мэдээлэл хүргэх үүрэгтэй гэж үзэж, өөрсдийгөө хамгаалах, мэдэх эрхийг хэрэгжүүлэх, өмчөө захиран зарцуулах боломж бүрдүүлж чаддаг юм гэж үзээд эрх зүйн хөтөч нар бий болсон. Өнөөдөр хохирогчдыг төлөөлөх эрх зүйн хөтөч нар ирээд байна. " гэлээ.

Сүхбаатар дүүргээс олон хүний эрхийг хамгаалсан ажил  зохион байгуулсан иргэн н.Оюунтөгс:

АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНААС БҮХ АЙЛД НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭЛТИЙН ДЭМЖЛЭГ БОЛОХ 1,8 САЯ ТӨГРӨГИЙГ ЗУРГААН САРЫН ХУГАЦААГААР ГАРГУУЛЖ ӨГСӨН

2016 онд газрыг 1 мкв нь 60 мянган төгрөгөөр үнэлсэн. Гэтэл АХБ-ны төлөвлөгөөнд нэг мкв газрыг 80 мянган төгрөгөөр үнэлэхээр заасан байсан. Тиймээс АХБ-ны хяналтын албанд гомдол гаргаж, Манилад очиж гомдлоо шийдвэрлүүлсэн.

Манай Сэлбэ дэд төв, Баянхошуу дэд төвд Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалттайгаар Монгол Улсын засгийн газраас дахин төлөвлөлт явуулахаар эхэлсэн. Анх 2012 оноос эхлэн дахин төлөвлөлт явагдана, орон байраа янзалж болохгүй, удахгүй гэсээр байгаад, 2016 онд газрыг 1 мкв нь 60 мянган төгрөгөөр үнэлсэн. Гэтэл АХБ-ны төлөвлөгөөнд нэг мкв газрыг 80 мянган төгрөгөөр үнэлэхээр заасан байсан. Тиймээс бид эвлэлдэн нэгдэж, ТББ байгуулан, Засгийн газарт гомдол гаргасан. Гэтэл авч хэлэлцээгүй. Тиймээс АХБ-ны хяналтын албанд гомдол гаргаж, Манилад очиж гомдлоо шийдвэрлүүлсэн.

Ингээд иргэдийн газрыг 80 мянган төгрөг, Баянхошууны газрыг 45 мянган төгрөг байсныг 60 мянган төгрөг болгосон. Мөн бүх айлуудад нүүлгэн шилжүүлэлтийн дэмжлэгийн 1,8 сая төгрөгийг зургаан сарын хугацаагаар бодож авч өгсөн. Мөн нүүлгэлтийн зардал болох 250 мянган төгрөгийг гаргуулсан. Хажуу өрх буюу нэг хашаанд амьдардаг өрхүүдэд бүгдэд нь газар авч өгөх эсвэл түрээсийн байр авч өгч, 1,8 сая төгрөг болон 250 мянган төгрөгийн нүүлгэлтийн зардлыг авч өгсөн.

Гадаадын байгууллагууд хөрөнгө оруулалт хийхдээ иргэдийн амьжиргааг дордуулахгүй гэдэг. Харин Монгол Улсын засаг захиргаа иргэдээ нухчин дарж хохироодог. 

Дээр нь АХБ, НЗДТГ-тай хамтарсан санамж бичиг байгуулж, АХБ-ны хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа Сэлбэ, Баянхошуу, Дамба, Дэнжийн мянга, Толгойт, Шархад зэрэг дэд төвүүдэд санамж бичгийн дагуу үйл ажиллагаа явуулахаар тохиролцсон. Гадаадын байгууллагууд хөрөнгө оруулалт хийхдээ иргэдийн амьжиргааг дордуулахгүй гэдэг. Гэтэл манайхан тэр боломжийг ашиглаж чаддаггүй. Харин Монгол Улсын засаг захиргаа иргэдээ нухчин дарж хохироодог. 

Иргэдээ хохироохгүйн төлөө явсны хүчинд олон айлыг хохироолгүй асуудлыг нь шийдээд байна. Дэд төвийн ажил хийгдсэнээс болж иргэд хохирч эхэлж байна. Яагаад гэвэл зургаа буруу хийсэн. Зургаа буруу хийснээс болж айлуудын хашаанд зам нь тулж ирж, иргэдийн хашаа байшин нурах, ан цав үүсэх зэрэг эрсдэлүүд гарч байна. Тэрэн дээр АХБ-тай ажиллаж, замын ажилд нь аудит хийлгээд 60 айлын хашаа байшинг худалдаж авах, засаж сэлбэх, нөхөн төлбөр олгохоор болсон. 

Дахин төлөвлөлтөөс болоод Сэлбэ дэд төвд залилан болсон. УИХ-ын гишүүний туслах А гэгч 13 айлын газрыг бэлэглэлийн гэрээгээр авчихсан.

Дамба дэд төвийн айлуудад өнгөрсөн оны долдугаар сард мөнгө олгох байсан ч мөнгө байхгүй гэх шалтгаанаар зогсоод байсныг АХБ-д гомдол гаргаад, алданги тооцож гаргуулсан. Манай дахин төлөвлөлт хийж байгаа хүмүүс иргэдтэйгээ ойрхон ажилладаггүй, дээгүүр бүгдийг шийддэг учраас иргэд их хохирдог. Иргэдийн оролцоотой ажиллана гэсэн ч тийм юм байдаггүй. 

Дахин төлөвлөлтөөс болоод Сэлбэ дэд төвд залилан болсон. УИХ-ын гишүүний туслах А гэгч 13 айлын газрыг бэлэглэлийн гэрээгээр авчихсан. Тэр нь дандаа юу ч мэдэхгүй настай хөгшчүүлээс гарын үсэг зуруулаад авчихсан. Юун дээр зурсан гэдгээ мэдэхгүй. Хоёр давхар хаусны зургууд өгчихсөн. Бид ийм л байшинтай болно гэж бодоод тэр хүмүүс гомдол гаргахгүй байсан. Тэрэн дээр зөвлөгөө өгсний хүчинд зарим хүмүүс бичиг баримтаа буцааж өөрсдийн нэр дээр гаргуулж авсан. Иргэд эрхээ мэддэг, өмчээ хамгаалдаг байх хэрэгтэй.

"Жанжны бүлэг" нөхөрлөлийн тэргүүн Н.Оюунсүрэн:

ТӨР ӨӨРӨӨ ОР ҮНДЭСЛЭЛГҮЙ МЭДЭЭЛЭЛ ГАРГАЖ БИДНИЙГ ГҮТГЭСЭН

БЗД-ийн 12-р хороо, Жанжны бүлэг нөхөрлөлийн тэргүүн Н.Оюунсүрэн зургаан жилийн хугацаанд дахин төлөвлөлтийн асуудлаар ажиллаж байгаа аж. Тэрээр, 

"2013 оноос хойш дахин төлөвлөлт хэрэгжиж эхэлсэн. Төслийн нэгжүүдийг НИТХ-аас баталсны дагуу манай Д, Е блокоос хамрагдсан. Нийслэлээс анхан шатны суурь судалгааг хийж эхэлсэн. Гэр хороолол орон сууцжуулах төслийн газар, Нийслэлийн гэр хороолол дахин төлөвлөлтийн хөгжлийн газраас иргэдийн бүлгээ байгуул гэсэн албан чиг шугам өгсөн тул бид "Жанжны бүлгээ" байгуулж, олон ажлуудад нь оролцож ирсэн. 

Манай байгууллага иргэдийн эрх ашгийг хамгаалдаг. Долоон жил болоход бид нэг ч иргэний эрхийг хохироогоогүй харин ч тэдний эрх ашгийг хамгаалсан. Суурь судалгаануудаа хийгээд одоо бид бүртгэлийн үйл ажиллагаа явуулж байна. 7-8 жилийн хугацаанд шилжсэн хэдэн айл байна, худалдаж авсан хэчнээн айл байгаа талаарх бүртгэлийн үйл ажиллагааг дахиад хийе гэсэн урилгын талаар хорооны Засаг даргад танилцуулсан. Хорооны засаг дарга хүлээн зөвшөөрсөн. Манайх газар эзэмшигч иргэдийн нөхөрлөлийн бүртгэл байгаа юм. Иргэдийг бүртгэлжүүлэх ба ямар нэгэн гэрээ хийхгүй гэсэн.

Дараа нь бид 7 сарын 23-наас газар эзэмшигч иргэдээрээ явж нөхөрлөлд нэгдэх нь зүйтэй, эрх ашиг үзэл санаагаа нэгтгэж, захиран зарцуулах эрхээ хамгаалах үүрэгтэй гэж явсны хариуд Нийслэлийн орон сууцны дэд бүтцийн газар, БЗД-ийн Онцгой байдлын комисс, мөн БЗД-ийн 12-р хороо болон олон сайтуудад "Жанжин бүлэг", "Газрын эзэн Баянзүрх" бүлэг луйвар хийж байна гэсэн мэдээлэл тавигдсан. Ямар ч ор үндэслэлгүй мэдээлэл гаргасан. Иргэдийг хууран мэхэлж, дундаас нь газрын эздийн газрыг үнэгүйдүүлж, хүчээр дарамталж авах гэсэн луйвар гэж үзэж байна. Уг мэдэгдэлд "Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын нэрийг барьж 77800544 дугаараас та ..дүүргийн гэр хорооллын барилгажуулалтын гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдах азтан боллоо. Нийслэлийн ГХДТ хэлтэс." гэсэн зурвасыг тодорхойгүй тооны иргэдэд тараасан байна." гэж бичсэн байсан. Худал мэдээлэл тарааж төр өөрөө алдаа гаргасан. Иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчсөн. Бид нэр төрөө сэргээлгэж авна. Цагдаагийн байгууллага, шүүх хяналтын байгууллагад шалгуулахад бэлэн байна" гэв.

Хүний эрхийн хамгаалагч, орон байртай байх эрхийн олон улсын сургагч багш н.Бат-Итгэл:

УЛСАД ӨРТЭЙ КОМПАНИТАЙ ГЭРЭЭ ХИЙХ ШААРДЛАГА БАЙНА УУ ГЭЖ БИЧСЭНИЙХЭЭ ТӨЛӨӨ 2 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГУУЛСАН

"Төр нь ердөөсөө иргэдийнхээ эрх ашгийг хамгаалдаггүй. Компаниудтай хуйвалдаж, авлига авдаг. Монголчууд найзынх нь байтугай өөрийнх нь эрх зөрчигдөж байсан ч дуугардаггүй, тэмцдэггүй. Тэдний эрхийг хамгаалах гэсэн хүмүүсийг ойлгодоггүй. Тэдний талаар төр дандаа гүжирдлэг явуулдаг. Энэ хүн бол та нарын эрхийг хамгаалах гээд байгаа юм биш хүнээс мөнгө авчхаад худал мэдээлэл тараагаад байна гэж гүжирддэг.

Манайх БГД-ийн 3-р хороо дахин төлөвлөлтөд хамрагдсан. Одоо өөр компани орж ирсэн. Өмнө нь Гэрэгэ констракшн гэж компани байсан. Оршин суугчдын хаалттай группт энэ компани өртэй юм байна. Тэдэнтэй гэрээ хийж болохгүй нь гэсэн пост бичсэний төлөө намайг шүүх, цагдаад өгөөд зөрчлийн хуулиар 6 сар байнга цагдаад дуудаж байцаасан. Зорилго нь иргэдийнхээ төлөө явж байгаа энэ хүнийг дуугүй болгочихвол бусад нь тайван байж болно гэсэн ойлголтоор тэр компани хандсан.

Шүүхэд зөрчлийн хуулиар 2 сая төгрөгийн торгууль тавиулсан. Байцаагч нь прокурортойгоо нийлээд улсад өгсөн санхүүгийн тайлан дээр нь тодоор тэдэн сая төгрөгийн өртэй гэж байхад тэрийг нь тоохгүйгээр надад торгууль тавьсан. Шүүх "миний талд" шийдвэр гаргасан. Тэрэнд "баяртай" байна. "Шударга" хандсан. Хүний эрхийн хамгаалагч гэдэг бусдын төлөө дуугардаг. Тэрийг байнга, төр буюу компани байнга нийлж дарамтлахыг оролддог асуудлууд байдаг. Биднийг хамгаалдаг хууль эрх зүйн орчин ч байхгүй" гэлээ.

БГД-ийн 1-р хороо, хуучны ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцанд амьдарч байсан иргэн Н.Эрдэнэ:

ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ ГЭРЭЭСЭЭ ДЭЭРЭМДҮҮЛЖ АВЧ ЯВСАН ЭД ЗҮЙЛСЭЭ ОЛЖ АВААГҮЙ, ХААНА БАЙГААГ МЭДЭХГҮЙ. ХҮНИЙГ ИХ Ч, БАГА Ч БАЙ ХОХИРОЛГҮЙ БОЛГОХ ЁСТОЙ

"Төр увайгүй үйлдлийг удаа дараа гаргасаар байна. 2013 оноос хойш дахин төлөвлөлтөөр гэр хороолол, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны улмаас хохирсон иргэд нэмэгдсээр байна. Тохилог орон сууцтай болсон иргэд ч байна. Иргэддээ хандаж хэлэхэд эвлэлдэн нэгдээч. Танай байр ашиглалтын шаардлага хангахгүй гээд мэргэжлийн хяналтын газраас дүгнэчихсэн байна. Ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарсан байранд амьдарч байгаа хүмүүс бүгд хууль зөрчигчид болсон байна. Бидний хөлс хөдөлмөрөө урсган байж олж авсан эд хөрөнгө үнэгүйдэж байна. Үнэгүйдүүлж байгаад хямдхан буулгаж авах санаатай байна. Цаашдаа 40, 50 мянгат, Их тойруу, Бага тойруу гээд дахин төлөвлөлтүүд эрчимтэй явагдана. Орон нутгуудад хуучны байшингуудыг буулгаад дахин төлөвлөлтүүд эхлээд байна.

Иргэд эвлэлдэн нэгдээд өөрөө өөрсдийнхөө газар дээр байшин бариулж болно гэсэн заалт байдаг. Бид дүүрэг болгонд орон байртай байх эрхийн талаар сургалт, зөвлөгөө өгч байна. 

Бидний өнөөдрийн ХБХ-аар хэлэх гэсэн зорилго нь дахин төлөвлөлт хэрэгжүүлж болно. Гэхдээ иргэдийнхээ саналыг сонсдог, эвлэлдэн нэгдүүлдэг байгаасай гэж хүсэж байна. 

Тодорхой жишээ дурдъя.

Гурван орцтой байшин байсан. 2018 оны 10 сарын 7-ны өдөр тэр байшингийн талыг нь буулгасан. Ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй, гал усны аюулд өртөх магадлалтай гэж хэлж байсан боловч  хажуугаас нь экскаватороор буулгахад тэр байшингийн абажуурууд нь хөдлөөд тогтоод үлдсэн. Энийг хэрэгжүүлэх зөв үү. Дээр нь орон байрнаасаа хөөгдсөн иргэд шүүхийн ямар нэг шийдвэр байхгүй, орон байргүй 2-3 жил гудамжинд хаягдсан. Цагдаа шүүх бүх л байгууллагад гомдол гаргахад ганцхан ялалт байгуулсан. 

Өнөөдрийг хүртэл гэрээсээ дээрэмдүүлж авч явсан эд зүйлсээ олж аваагүй, хаана байгааг мэдэхгүй. Гэр бүлийн үнэ цэнтэй зургийн цомог, нөүтбүүк зэрэг эд хогшил маань хаана байгааг ч мэдэхгүй. 

НЦГ манай гэр лүү дайрч орж ирээд цагдаагийн хүн намайг дарамтлалсан. Бичлэг нь байсан учраас тэр хүнд цалингийн 20 хувиар шийтгэлийн арга хэмжээ авсан. Бусдаар ялалт байгуулж чадсангүй. Цагдаа шүүх прокурор нь авлигад автсан юм уу чихээ таг бөглүүлчихээд мэдэн будилаад яваад байдаг юм уу. Илтэд хууль бус гэдгийг мэдсээр байж, гэр орон луу минь дайрч орж ирж, дээрэмдэж байгаа дээрмийн хэргийг баримтжуулж аваад, шүүх цагдаад өгөхөөр "таны нотлох баримт хуульд нийцэхгүй байна" гэсээр ямар ч нотлох баримт аваагүй. Шүүх хурал явсаар байгаад өнөөдөр дээд шатны шүүхээ хүлээж байна.

Иргэддээ сануулж хэлэхэд иргэд эвлэлдэн нэгдээд өөрөө өөрсдийнхөө газар дээр байшин бариулж болно гэсэн заалт байдаг. Бид дүүрэг болгонд орон байртай байх эрхийн талаар сургалт, зөвлөгөө өгч байна. 

Хүнийг орон гэртэй байхад нь ямар нэгэн байдлаар тохиролцоонд хүрэх ёстой. Их байна уу, бага байна уу хамаагүй хүнийг хохиролгүй болгох ёстой. Өнөөдрийг хүртэл гэрээсээ дээрэмдүүлж авч явсан эд зүйлсээ олж аваагүй, хаана байгааг мэдэхгүй. Гэр бүлийн үнэ цэнтэй зургийн цомог, нөүтбүүк зэрэг эд хогшил маань хаана байгааг ч мэдэхгүй. Дахиж бид иргэдийг ингэж zхохируулахгүйн тулд тэмцэнэ. Иргэдээ битгий ингэж хохироогооч ээ" гэв. 

-Иргэд газраа хэт өндөр үнэлдэг гэсэн яриа байдаг. Үүн дээр та бүхэн ямар хариулт өгөх вэ? 

Иргэн Н.Нямжав: 

ЯДРУУ ЭМЭЭ ӨВӨӨ БАЙВАЛ НЭГ ӨРӨӨ БАЙР, ХЭЛ АМТАЙ ХУУЛЬ МЭДДЭГ ХҮНД БОЛ ГУРВАН ӨРӨӨ ГАРАЖТАЙ НЬ ӨГДӨГ

Иргэд дасан зохицсон газраасаа нүүхээр маш их стресст орж, эдийн засгийн хохирол амсдаг. үүнийг бодлогоор монголд огт шийддэггүй

"Иргэн өөрийн амьдарч байгаа орчинд дасан зохицсон амьдралын хэмнэл байдаг. Тэр зарчим алдагдахаар хүн маш их стресст орж, эдийн засгийн алдагдалд ордог. Гэтэл үүнийг Монголд аль ч нүүлгэн шилжүүлэлтийн стандартад тооцдоггүй. Дахин төлөвлөлт дээр  төр зөвхөн өмчийн харилцааг л хардаг. Газар тэд, байшин тэд. Гэтэл тэр хүн тэр газартаа маш олон хөрөнгө оруулалт хийчихсэн, өчнөөн олон жил амьдарсан, мэдээж өөрийнх нь ажлын байр, сургууль, цэцэрлэг бүх нийгмийн орчин нь бүрдсэн байгаа орчноо өөрчлөхөд тодорхой хэмжээнд дэмжлэг хэрэгтэй.

Газар байшингаа үнэлээд өгч болох ч хаашаа нүүж байгаа  вэ, нүүсэн газар нь хүүхдүүдийнх нь хамран сургах тойргоос хэдэн км-ын зайтай вэ, хоёр хүн ажил хийж байгаад нэг нь заавал хүүхдээ зөөх болоод ажлаасаа гарсан тохиолдол маш их бий. Дээр нь нэг хашаанд хоёр гурван айл амьдарч байхад зөвхөн өмчлөгч эзэнтэй нь л тохирдог.

Үүнээс болоод маш олон хүүхэд цэцэрлэг сургуулиасаа завсардаж байна. Яагаад гэвэл бүртгэл байхгүй

Хашаанд нь байгаа айлыг яах вэ гэдэг асуудал өнөөдөр дахин төлөвлөлтийн аль ч эрх зүйн зохицуулалтад байхгүй. 2018 онд түр оршин суугчийн бүртгэлийг хүртэл зогсоосон. Үүнээс болоод маш олон хүүхэд цэцэрлэг сургуулиасаа завсардаж байна. Яагаад гэвэл бүртгэл байхгүй. Үүнээс болоод нэгдүгээр ангийн хүүхдүүд хуучин хаяг руугаа явдаг, өндөр настан нь үйлчилгээгээ тэндээс очиж авдаг, тэр байтугай өрхийн эмнэлэг рүүгээ явж байгаад автобусанд ухаан алдсан хөгшин хүртэл байдаг. Хохирсон маш олон иргэн байна.

Сансар хотхоны иргэдийн байшинг хэзээ барих нь тодорхойгүй, төсөвт одоо хүртэл суулгаагүй. 8 дахь жилдээ орон гэргүй 85 өрх байна. Түүнээс 15 хүн нас барчихсан байна. Өмчлөлийн харилцаа нь тодорхойгүй байна. Дээр нь эцэг эх нь нас барсан өнчин хүүхдүүд байна. Хүүхдүүдийнх нь асуудлыг өнөөдөр хүртэл шийдээгүй байна. 

 Үүнээс болоод хүүхэд нь хорих ялаар шийтгүүлээд, хулгай дээрмийн хэрэгт орооцолдсон явдал ч гарсан. 

Мөн Ногооннуур орчмын дахин төлөвлөлтөд ороод, хаа байсан Салхитын эцсийн буудалд очоод хүүхэд нь сургуульдаа явж чадахгүй болонгуут захын гэр хорооллын сургууль руу нөхцөлөө өөрчлөхөд үе тэнгийнхний дарамт үүссэн. Үүнээс болоод хүүхэд нь хорих ялаар шийтгүүлээд, хулгай дээрмийн хэрэгт орооцолдсон явдал ч гарсан. 

"ИРГЭДИЙН ГАЗРЫГ БАЙШИНГААР СОЛИХ ТӨДИЙД ОЙЛГОЖ БАЙГАА БОЛ УУЧЛААРАЙ ТӨР ЗАСАГ АА"

Энэ зөвхөн өмчийн харилцаа, байшин барилгын асуудал биш. Үүний цаана хотын хөгжил, хүн амын амьдрах таатай орчны стандарт явж байх ёстой. Гэтэл төр үүнийг бодож үзэхгүйгээр компанитай нийлээд иргэдийн газрыг байшингаар солих төдийд ойлгож байгаа бол уучлаарай төр засаг аа.

Иргэд өөрсдөө эвлэлдэн нэгд, өөрсдийнхөө газар дээр стандартын шаардлага хангсан, бүх айлд нар ордог, ногоон байгууламжтай, бүх айл машинаа тавих газартай байх хотхоныг өөрсдөө төлөвлөдөг эрх нь та нарт байна. 

Энэ бол монгол хүний өмнө хүлээсэн хүний эрх, орон байртай байх эрхийг хангах үйл ажиллагаа юм гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ зөвхөн барилга барих бодлого биш. Халамж, бүртгэлийн бодлого, хүүхдийн сургууль соёлын бодлого хаанаа явах вэ гэсэн бодлогыг төр огт эрх зүйн зохицуулалтаар хийгээгүй байна. Бид зөвхөн иргэн анхан шатны нэгж дээр оролцох эрхийг нь нээж өгөөч гэсэн асуудлыг тавьж байна.

Хүний өмчлөлийн газар дээр хоёр талт гэрээ хийгээгүй хэрнээ, гурван талт гэрээгээр баталгаажуулаагүй хэрнээ компанид захирамжийг нь өгнө гэдэг үнэхээр хууль зөрчсөн асуудал. Настай ядруувтар эмээ, өвөө хоёр байвал нэг өрөө байр, хэл амтай, хууль мэддг хүн байвал гурван өрөө байр, гаражтай нь өгдөг.

Иргэд өөрсдөө эвлэлдэн нэгд, өөрсдийнхөө газар дээр стандартын шаардлага хангасан, бүх айлд нар ордог, ногоон байгууламжтай, бүх айл машинаа тавих газартай байх хотхоныг өөрсдөө төлөвлөдөг эрх нь та нарт байна. Энэ эрхийг хэрэгжүүлэх гээд жишиг төсөл бий болгосон. Энэ нь өөрөө олон улсад шалгарсан төсөл. Гэтэл төр биднийг хууль бус, та нар тендэрээр орох ёстой гэж байна. Нөхөрлөл тендэрээр ордог зарчим хаана ч байхгүй. Хуульд компани буюу мэргэжлийн байгууллага тендэрийн шалгаруулалтад орно гээд заачихсан. Дарга нар аа, та нар хуулиа дахиад судлаад үз ээ.

Бид чадах чинээгээрээ бүх мэдээллийг иргэдэд хүргэнэ" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10