Dark Light
Нийгэм | 2021-09-02

Энэ сард Сөүл рүү үйлдэх хоёр нислэгээр зорчигч тээвэрлэхгүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"МИАТ" компаниас энэ сарын 10, 11-нд үйлдэх Улаанбаатар-Сөүлийн нислэгээр зорчигч тээвэрлэхгүй болсон талаар өнөөдөр мэдээлэв.

Тодруулбал, Улаанбаатар-Сөүлийн зорчигчдоос КОВИД-19 халдварын тохиолдол олон батлагдсан тул БНСУ-ын Хорио цээр, халдвартай тэмцэх газраас “БНСУ-руу нислэг үйлддэг бүх агаарын тээвэрлэгчдэд мөрдүүлэх заавар”-ын дагуу зорчигч тээвэрлүүлэхгүй байх шийдвэр гаргасан байна. Иймд энэ сарын 10, 11-нд Сөүл рүү нисэх тасалбар захиалсан иргэдийг тийз авсан газартаа хандахыг анхаарууллаа.

Харин Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгт өөрчлөлт ороогүй байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19