Dark Light
Нийгэм | 2021-09-02

Япон улсын ЭСЯ-наас эрдэмтэн, судлаачдад ном хандивлалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 Япон Улсын ЭСЯ-наас ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнд ном хандивлах ёслол ШУА-ийн төв байранд өнөөдөр боллоо.

Ёслолын ажиллагаанд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши оролцож, ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэлд номын дээжээс гардуулав.

Энэ удаад Япон Улсын эдийн засаг, нийгэм, түүх, соёл, утга зохиол зэрэг олон салбарын 30 гаруй номыг ШУА-ийн судалгаа шинжилгээний ажлын хэрэгцээнд зориулан хандивлаж байгаа юм. Элчин сайд Х.Кобаяши, “Интернет хөгжсөн орчин цагийн нийгэмд интернетээс шаардлагатай мэдээллийг хурдан хугацаанд цуглуулах нь түгээмэл байдаг хэдий ч хүмүүсийг илүү чөлөөтэй сэтгэн, шинэ нээлт хийж, бүтээл туурвихад сэжүүр өгөх нууцлаг хүч номонд агуулагддаг гэж би боддог. Монголын судалгаа шинжилгээний гол төв болсон ШУА-д хандивласан эдгээр ном зөвхөн Япон судлаач төдийгүй бусад судлаачдад гүнзгийрүүлэн судлах гол материал болно гэж найдаж байна”  хэмээн онцлов.

ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл академийн эрдэмтэд, судлаачид өнөөг хүртэл олон салбарт Японы эрдэмтэдтэй хамтран ажиллаж ирсэн, энэ хамтын ажиллагааг үргэлж дэмжиж тусалж байдагт Элчин сайдад талархал илэрхийлэв. Улмаар “Англи хэлээр хэвлэсэн, олон салбарыг хамарсан эдгээр ном нь япон судлаачдаар зогсохгүй Япон улсын талаар мэдэх судлахыг эрмэлзэж буй оюутан магистрантуудад, өргөн олон нийтэд ч үр өгөөжтэй байх болно гэв.

Мөн уулзалтын үеэр ирэх 2022 онд тохиох Монгол, Японы дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд болох ШУА, Элчин сайдын яамны хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Ёслолын ажиллагаанд Япон Улсын ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга Ё.Ито, ажилтан Б.Цогтчимэг, ШУА-ийн Олон Улсын харилцааны хүрээлэнгийн захирал, доктор Д.Золбоо, эрдэм шинжилгээний ажилтан, доктор Б.Сэржав нар оролцов. 


 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10