Dark Light
Нийгэм | 2021-09-02

"Цэнгээний газрын зориулалттай барилга түрээсэлж сурагчдын эрхийг зөрчиж болохгүй"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2021-2022 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулиуд гурван ээлжээр хичээллэхгүй. Учир нь гурван ээлжээр хичээллэдэг сургуулийн ойролцоох сургалтын зориулалттай байрыг түрээслэн хоёр ээлжээр хичээллүүлэх зохицуулалт хийсэн гэж Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга мэдээлсэн.

Тухайлбал 84 дүгээр сургуульд 6200 хүүхэд суралцдаг тул гурван ээлжээр хичээллэдэг. Иймд тухайн сургуулийн ойр байрлах барилгыг түрээсэлсэн ч энэ нь сургалтын биш цэнгээний газрын зориулалттай гэх мэдээлэл цацагдсан.

Энэ талаар Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Гурван ээлжтэй сургуулийг хоёр ээлжтэй болгохын тулд зарим сургууль түрээсийн байранд хичээллэхээс аргагүйд хүрсэн. Би 84 дүгээр сургуулийн сурагчдын эцэг, эхчүүдийн тавьж байгаа асуудлыг ойлгосон. Сурагчдыг ямар байранд хичээллүүлэх вэ гэдэг БШУЯ-ны асуудал биш. Энэ Нийслэлийн боловсролын газар, тухайн дүүргийн Засаг даргын асуудал. Гэвч хүүхдийн эрх зөрчигдөж болохгүй. Сургалтын чанар, орчин сайтай анги танхимд хүүхдийг хичээллүүлэх ёстой. Түүнээс баар, цэнгээний газарт ширээ сандал тавьж хичээллүүлээд гурван ээлжийг хоёр ээлжтэй болголоо гэж хэлж болохгүй. Тиймээс зөвөөр зохион байгуулах ёстой гэж харж байгаа" гэв.

Харин нийслэлийн 84 сургуулийн сургалтын менежер "Энэхүү барилгад цэнгээний газар ажиллаж байгаагүй. Сургалтын төв, өдөр өнжүүлэх төвийн үйл ажиллагаа явуулах зориулалттай барилга. Жилийн өмнө зоорийн давхарт караоке байсан ч одоо үйл ажиллагаа зогссон" гэж хэвлэлд ярьжээ.

Нийслэлд 3000-аас дээш хүүхэдтэй ерөнхий боловсролын сургуулиуд гурван ээлжээр хичээллэдэг байв. Энэ хичээлийн жилд 10 сургууль гурван ээлжээр хичээллэх байсан ч сургалтын зориулалттай барилгуудыг түрээслэн хоёр ээлжээр хичээллэх боломжийг бүрдүүлжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10