ШУТИС-ийн Эрдмийн зөвлөл 7 дугаар сарын 1-ний өдөр шийдвэр гаргаж, түүхийн ухааны доктор Ё.Отгонбаярт сургуулийнхаа хүндэт доктор цол олгожээ. Цол тэмдгийг өнөөдөр гардуулан өгөх ёслол боллоо. Ё.Отгонбаяр нь гадаад харилцаа, боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологи, хууль тогтоох салбарт 30 гаруй жил ажиллаж байна. Тэрбээр УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайд, дэд сайд, АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан.
Түүний түүхийн судалгаанд оруулсан хувь нэмэр, боловсролын хөтөлбөрийг олон улсын стандартад нийцүүлэх, гадаад хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмэрийг нь үнэлж ХҮНДЭТ ДОКТОР цол олгож байгааг онцоллоо.
АДМИН








Нийгэм







