Dark Light
Нийгэм | 2021-09-02

Дарь-Эхийн 50 ортой эмнэлгийг яаралтай ашиглалтад оруулж ор дэлгэнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянзүрх дүүргийн Шуурхай штабын дарга Г.Жаргалсайхан дүүргийн Эрүүл мэндийн 10 дугаар төвд ажиллалаа. Энэ долоо хоногт багтааж дархлуужуулалтын бүрэн тундаа хамрагдаагүй 12-17 насны хүүхдүүдийг бүрэн вакцинжуулж, багш ажилчдыг 3 дугаар тунд хамруулж дуусгахыг анхааруулсан юм. 

Улсын хэмжээнд дархлаажуулалтын 3 дугаар тунг хийж эхэлсэнтэй холбогдуулан бүх цэгүүдэд ачаалал харьцангүй өндөр байгаа тул боловсролын байгууллагын ажилчид болон сурагчдад дархлаажуулалтын цэгийг тусад нь гаргаж өгөхөөр шийдвэрлэжээ.  

Түүнчлэн халдварын тохиолдол нэмэгдэж буй эрсдэлт нөхцөлд түргэвчилсэн шинжилгээ болон PCR шинжилгээний оношлуурыг нэмэгдүүлэх, танхимаар хичээллэж эхэлсэнтэй холбогдуулан хүүхдийн халдвар судлаач мэргэжилтнийг сургууль, цэцэрлэгүүдэд арга зүйн зөвлөгөөг өгч ажиллуулах чиглэл өглөө. 

Сэрүүний улирал эхлэхтэй зэрэгцэн Дельта вирус, томуугийн дэгдэлт үүсэх зэрэг эрсдлүүдийг тооцож, эрсдэл багатай даван туулах нөхцлийг бүрдүүлэн Дарь-Эхэд байршилтай Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн салбар 50 ортой эмнэлгийг яаралтай ашиглалтад оруулж нэмэлтээр ор дэлгэж, Коронавирусийн тархалтын эсрэг хариу арга хэмжээ авч ажиллахаар боллоо. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10