Dark Light
Нийгэм | 2021-09-03

Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын “удирдах ажилтны зөвлөгөөн” боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 “Барилгачдын өдөр -2021”-ийн хүрээнд 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын албаны дарга нарын “Удирдах ажилтны зөвлөгөөн”  цахимаар боллоо. 

Энэхүү зөвлөгөөнөөр Газрын чиглэлээр бодлого, хууль эрх зүйн орчны талаар баримталж буй бодлого, Геодези, зураг зүй, Суурь судалгаа, мониторинг, Газрын захиалгат хянан баталгаа, Кадастр, Газар зохион байгуулалт, Орон зайн мэдээлэл, технологи, Архивын мэдээлэл, Хот байгуулалтын чиглэлээр 2021 онд хийж, хэрэгжүүлсэн ажлын товч танилцуулга, үр дүн, 2022 оны зорилт, төлөвлөсөн томоохон ажил, цаашид анхаарах асуудлуудыг  хэлэлцлээ.

Мөн Барилгын захиалагчийн техник хяналтын зардлыг зарцуулах журмын төслийн хэлэлцүүлэг болон Салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, цахим системийн хэрэглээний талаар орон нутагт тулгамдаж буй асуудал, хүндрэл бэрхшээл, тэдгээрийн шийдлийн талаарх хэлэлцүүлэг зохион байгууллаа. 

Зөвлөгөөнд БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү,  болон   ГЗБГЗЗГ-ын газар, хэлтсийн дарга нар оролцож, аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын удирдлагууд, Нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын албаны дарга, удирдлагууд гээд 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй чуулга уулзалт цахимаар боллоо

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10