АОК-ын ӨНӨӨДРИЙН ХУРЛААР ДАРААХ ҮҮРЭГ, ЧИГЛЭЛИЙГ ӨГӨВ.
Түр шинжилгээний цэгүүдийн дотоод орчин нөхцөлд анхаарах,
Эмчлэн тусгаарлах байрнуудын орны давхцлыг арилгах, нэмэлтээр ор дэлгэх шаардлагатай эсэх талаар судалгаа гаргаж танилцуулах,
Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нарыг 7 хоног тутамд түргэвчилсэн шинжилгээнд хамруулж байх,
Коронавируст халдварын хүнд хэлбэрээр өвчилсөн иргэдийг аймгийн төв рүү шилжүүлэх,
Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургууль, төрийн байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг вакцинжуулалтын нэмэлт тунд хамруулах,
Төрийн бүх байгууллагууд ээлжийн амралтаа биеэр эдлээд ажилдаа орж байгаа ажилтан, албан хаагчдад коронавирусийн түргэвчилсэн шинжилгээнд хамрагдсан байх чиглэл өгч ажиллах,
Коронавирусийн түргэвчилсэн оношлуурын нөөц бүрдүүлэх зэрэг цаг үеийн асуудлуудаар холбогдох мэргэжлийн албадад үүрэг чиглэл өглөө.
АДМИН








Нийгэм







