Dark Light
Нийгэм | 2021-09-03

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Бүгд Найрамдах Турк Улсын бизнес эрхлэгчдийг хүлээн авч уулзлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Уулзалтад Турк-Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхим /ТМХАҮТ/-ын Монгол талын Ерөнхийлөгч С.Болдхэт, “Osmanbey” компанийн зөвлөх Д.Бадамцэцэг, “Gol Panorama Evleri” компанийн Удирдах зөвлөлийн гишүүн Халис Авсар, “Piramit” компанийн Архитектор Тоёдемир Эрхан , “Хан Талст” компанийн гүйцэтгэх захирал И.Нарантуяа тэргүүтэй төлөөлөл оролцлоо.

Уулзалтын эхэнд Туркийн бизнес эрхлэгчид өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулж, барилга, хот төлөвлөлт, тэр дундаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл, шинэ нисэх буудлын дэргэдэх бүтээн байгуулалтын төсөлд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.  МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин МҮХАҮТ болон ТМХАҮТ-аар дамжуулан цаашид хамтран ажиллах, мэдээлэл солилцох тал дээр бүрэн нээлттэй байгааг онцолсон юм. 

ТМХАҮТ-ын Монгол талын Ерөнхийлөгч С.Болдхэт цаашид Монголын экспортыг нэмэгдүүлэх, боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын чиглэлээр хамтрах өргөн боломжтойг тэмдэглэв. Уулзалтын хүрээнд хоёр орны худалдаа, эдийн засаг, хамтын ажиллагааг өргөжүүлэх, илүү нягт хамтран ажиллахад бүрэн боломжтойг талууд дахин илэрхийллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10