Dark Light
Нийгэм | 2021-09-03

Иргэний нисэхийн ерөнхий газар болон "Чингис хаан" ОУ-ын нисэх буудлын хамтарсан хурал болов

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Алтанцом, Агаарын навигаци, нисэх буудлын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Эрдэнэбаатар болон Агаарын тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Батбаяр, ИНҮТ-ийн Дэд дарга Н.Мягмарсүрэн нар “Чингис хаан” ОУНБ-ын удирдлагатай хамтран “Чингис хаан” ОУНБ-ын одоогийн нөхцөл байдал, бүртгэлийн үйл ажиллагаатай 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр танилцав.  

 Тус уулзалтаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан Монгол Улсын Засгийн газар 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 259 дүгээр тогтоолын хэрэгжилт, цаг үеийн нөхцөл байдал, “Чингис хаан” ОУНБ-ын бүртгэлийн цэгийн ачаалал, зорчигч үйлчлүүлэгчдийн бөөгнөрлийг багасгах, заал танхимын хүртээмж, зорчигчийн тав тухыг хангах, үйлчилгээний чанарыг сайжруулах, тээврийн хэрэгслийн зогсоолын ашиглалтыг сайжруулж ажилтнуудын авто зогсоолыг зорчигчдын авто зогсоолоос тусад нь төлөвлөх, Хөшгийн хөндийд баригдах 600 айлын орон сууцны дэд бүтцийн асуудал, Улаанбаатар-Хөшгийн хөндийн Олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн автозамын ашиглалт болон Зам, тээврийн хөгжлийн сайдын шуурхай хуралдаанаас өгөгдсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх чиглэлэээр холбогдох үүрэг даалгавруудыг “Чингис хаан” ОУНБ-ын удирдлагад өгөв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10