Мо-Эн-Ко ХХК, Хөшөөтийн уурхай орон нутгийн жолооч тээвэрчдийн хооронд үүссэн асуудлаар тээвэрчдийн төлөөлөл /Үйлдвэрчний эвлэл/ Ховд аймгийн төв, Хөшөөтийн уурхайд эсэргүүцлийн тайван жагсаал зохион байгуулсан.
Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав Тээвэрчдээс тавьж буй хэд хэдэн заалт бүхий албан шаардлагыг хүлээн авч өчигдөр /09.04/ Хөшөөтийн уурхайд зохион байгуулсан жагсаалд оролцон байр сууриа илэрхийлжээ.
Тэрээр: "09 дүгээр сарын 05-наас 07-ны хооронд тээвэрчдийн эрх ашиг хэрхэн зөрчигдөж байгаа зэрэг хэд хэдэн асуудлаар хуулийн хүрээнд хяналт шалтгалт хийлгэхээр чиг үүрэг бүхий мэргэжлийн 10-аад байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийг томилж удирдамжийн дагуу ажилд нь орууллаа.
Ажлын хэсэг дүгнэлтээ гаргаж ирэх 7 хоногийн эхээр Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах учиртай. Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг үндэслэн Хөшөөтийн нүүрсний уурхайг хаах, эсэх асуудлаар эцсийн шийдвэрийг гаргаж ажиллана.
Аймгийн Засаг дарга, Онцгой комиссын даргын хувьд тээвэрчид, ард иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахын төлөө хамтран ажиллана гэдгээ илэрхийлье" гэлээ.

Эх сурвалж: Ховд аймгийн Засаг даргын тамгын газар
АДМИН








Нийгэм







