Dark Light
Нийгэм | 2021-09-06

Сураггүй алга болсон 7 настай хүүхдийг эсэн мэнд олжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан 1 дүгээр багийн “Хамрын амны-Адаг” гэдэг газар 2021.09.05-ны өдрийн 12:00 цагийн орчим 7 настай хүүхэд гэр бүлийн хамт аялалаар явж байгаад сураггүй болсон тухай мэдээллийг 2021.09.05-ны өдрийн 19:55 цагт хүлээн авсан байна.

Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажилтнууд 20:00 цагаас иргэн Б/7 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 22:28 цагт тус сумын Баянхайрхан 1 дүгээр багийн “Хэрцийн-Эхэн” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 55 км-т/-аас эсэн мэнд олж аавд нь хүлээлгэн өгчээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19