Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 5 дугаар багийн “Бор бургас” гэдэг газар Цэнгэл сумын чиглэлд зорчин явж байсан суудлын автомашин “Ховд” голын усанд онхолдсон тухай дуудлагыг 2021.09.05-ны өдрийн 19:00 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид 25 км зам туулан 19:36 цагт очиж иргэн У/55 настай, эрэгтэй/-ын “УАЗ-469” загварын суудлын автомашин жолооны механизм нь гацаж 15 метр далангаас “Ховд” голын усанд унаж 10 метр урсаж хажуугаараа унасан байсныг 1 цаг 40 минут ажиллаж иргэн А /53 настай, эмэгтэй/, Х /25 настай, эмэгтэй, 9 сартай жирэмсэн/, Ш /3 настай, эрэгтэй/, Ш /7 настай, эрэгтэй/, нийт 3 том хүн, 2 хүүхдийг эсэн мэнд аварч гарган ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.
АДМИН








Нийгэм







