Дундговь аймгийн Адаацаг суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин оношлогдож, өвчний гаралт тархалтыг таслан зогсоох арга хэмжээг холбогдох хууль, журам, зааврын дагуу төв, орон нутгийн төрийн захиргааны болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран, шүлхий өвчний голомт, сэжигтэй, хамгаалалтын бүсийн хил заагийг тогтоон, малын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, явуулын болон суурин хяналтын цэг гарган, өвчлөмтгий мал сүрэгт эрүүл мэндийн үзлэг хийж, халдваргүйтгэлийн арга хэмжээг шуурхай зохион байгуулж байна.
Одоогийн байдлаар голомтод удирдах ажилтан 2, малын эмч 1, туслах ажилтан 3, мөн 3 тээврийн хэрэгсэлт дайлчлагдан 3 постны 6 төрийн албан хаагч 72 цагаар ээлжлэн ажиллаж байгаа юм. Мөн голомтын болон сэжигтэй бүсэд 18 үхэр, 291 хонь, 71 ямаа нийт 380 мал байна. Устгалд орсон 4, шинж тэмдэг нь арилсан 55 мал бүртгэгдлээ.
АДМИН








Нийгэм







